Онцгой байдлын албанд нисэх төхөөрөмж хандивлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-01-07 09:53:22
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар дүүргийн Засаг даргын нөөц сангаас дүүргийнхээ Онцгой байдлын хэлтэст "дрон" буюу алсын жолоодлоготой нисэх төхөөрөмж, "Dell" маркийн иж бүрэн, хоёр компьютер хандивлав.  

Тус дүүргийн ИТХ-ын дарга Э.Ганбат, Онцгой байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа Т.Мөнхдоржид  дээрх төхөөрөмжүүдийг өнгөрсөн баасан гаригт гардуулсан юм.

Дүүргийн хэмжээнд гарч болзошгүй гамшиг осол, аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх, аврах, хүч хэрэгслийг нэмэгдүүлэх, хойшлуулшгүй сэргээн босгох ажлыг эрчимжүүлэхэд зориулж тоног төхөөрөмж, компьютер гардуулсанд тус хэлтсийн алба хаагчид талархал илэрхийллээ.

Алсын жолоодлоготой нисэх төхөөрөмжийг гамшгийн нөхцөл байдалтай газарт эрэн хайх, тандах ажиллагааг зураг дүрсээр баримтжуулах зэрэгт ашиглах аж.

Связанные новости