Хашоггийн амийг хөнөөсөн хүмүүсийг цаазаар авахыг шаарджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРДОХА. /AP/. Саудын Арабын сэтгүүлч Жамаль Хошаггийн амийг хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэж буй 11 хүний тавыг нь цаазаар авахыг тус улсын Ерөнхий прокурорын газар шаарджээ. Энэ тухай Саудын Арабын мэдээллийн SPA агентлаг мэдээлэв.
Хашоггийн хэргийг хянан хэлэлцсэн анхны шүүх хурал пүрэв гарагт Саудын Арабын нийслэл Эр-Рияд хотод болсон байна. Шариатын хуульд үндэслэн таван сэжигтнийг хүний амь хөнөөхөд оролцсон хэргээр цаазаар авахыг шаарджээ.
Сэтгүүлч Жамаль Хашогги 2018 оны 10 дугаар сард Туркийн Истанбул хот дахь Саудын Арабын Консулын газар очсоныхоо дараа сураггүй болсон билээ. Хашогги маргааны улмаас Консулын газарт амиа алдсан болохыг . Саудын Арабын эрх баригчид хоёр долоо хоногийн дараа мэдэгдсэн юм. Энэ хэрэгтэй холбогдуулан 11 хүнийг баривчилжээ. Туркийн цагдаа нар сэтгүүлчийн цогцсыг одоог хүртэл олж чадаагүй байна.