“Захиргааны эрх зүйн нэр томьёоны толь”-ийг Монгол, Герман хэлээр хэвлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
ariunbold@montsame.gov.mn
2019-01-02 11:43:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ханнс-Зайделийн сан, “Эрх зүйн боловсрол” академитай хамтран Монгол, ХБНГУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойд зориулан “Захиргааны эрх зүйн нэр томьёоны толь”-ийг шинэчлэн хэвлэжээ.

Ханнс-Зайделийн сан, “Эрх зүйн боловсрол” академи “Захиргааны эрх зүйн нэр томьёоны толь”-ийг анх 2005 онд хэвлэж байв. Шинэчлэн боловсруулсан толь бичгийг Монгол, Герман хэлээр хэвлэсэн бөгөөд 2005-2018 онд Монгол Улсын Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай болон Захиргааны ерөнхий хуульд шинээр орсон өөрчлөлтүүдийн нэр томьёог багтаасан байна.

Толь бичгийг Ханнс-Зайделийн сангийн төлөөлөгчийн газарт энэ сарын 11-нд олон нийтэд танилцуулах бөгөөд оролцох хүсэлтэй иргэн, аж ахуйн нэгжүүд 321294 дугаарын утсаар дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой аж.

Связанные новости