В.Путин: ОХУ болон АНУ-ын харилцаа стратегийн тогтвортой байдлын чухал хүчин зүйл
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРМОСКВА. /TASS/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин АНУ-ын төрийн тэргүүн Дональд Трампт Зул сарын болон шинэ жилийн баярын мэнд дэвшүүлжээ. Энэ тухай Кремлийн хэвлэлийн алба мэдээлэв.
В.Путины илгээсэн баярын мэндчилгээнд “Орос-Америкийн харилцаа нь стратегийн тогтвортой байдал, олон улсын аюулгүй байдлыг хангахад чухал хүчин зүйл болохыг цохон тэмдэглээд ОХУ хамгийн өргөн цар хүрээтэй асуудлаар АНУ-тай яриа хэлцээ хийхэд бэлэн гэдгийг нотолжээ".
В.Путин мөн АНУ-ын Ерөнхийлөгч асан бага Жорж Бушид баярын мэндчилгээ илгээсэн байна.