Өнөөдрийн арилжаагаар 13 компанийн хувьцаа өсөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГУлаанбаатар /МОНЦАМЭ/. Хөрөнгийн биржийн I, II, III ангиллын 26 хувьцаат компанийн 389,894,845 төгрөгийн үнийн дүн бүхий 773,791 ширхэг хувьцаа арилжсанаас 13 компанийн хувьцааны ханш өсчээ.
Тодруулбал 10 компанийн хувьцааны ханш буурч, 3 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Хасу-Мандал" ХК-ийн HSA хувьцаа 15.00 хувиар, "УБ-Бүк" ХК-ийн BUK хувьцаа 14.93 хувиар буюу хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Шарын Гол" ХК-ийн SHG хувьцаа 14.55 хувиар, "Монгол Шуудан" ХК-ийн MNP 10.07 хувиар буюу хамгийн их уналттай байлаа.
ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн багцын арилжаагаар 30 ширхэг үнэт цаасыг 3,060,000 төгрөгөөр арилжаалсан байна
Ингэснээр "TOP 20" индекс 0.16 хувиар буурч 20225.11 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ, 2,401,347,732,318.76 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү