“Nissan” компанийн ажилтнуудыг К.Гон болон Г.Келли нартай холбоо барихыг хоригложээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМТОКИО. /NHK/.
“Nissan” компанийн тэргүүн асан Карлос Гон, түүний туслах
Грег Келли болон тэдний өмгөөлөгч нартай холбоо тогтоохыг тус компанийн бүх ажилтанд
хоригложээ.
“Nissan” компани энэ тухай мэдэгдлийг бүх ажилтан
руугаа цахим шуудангаар илгээсэн байна. Уг мэдэгдэлд тэмдэглэснээр, К.Гоныг “хууль
тогтоомжийг ноцтой зөрчсөн” хэмээгээд, Г.Келлиг уг хэрэгт холбогдуулан
буруутгаж байгаа гэжээ.
Түүнчлэн тэдний өмгөөлөгч
нар, ар гэрийнхэн зэрэг ойр дотны хэн нэгэнтэй нь биечлэн уулзах, харилцаа
холбооны тоног төхөөрөмжөөр харилцах зэргээр ямар ч холбоо тогтоохгүй байхыг ажилтнууддаа анхааруулсан байна.