Д.Трампыг Туркт айлчлахыг урьжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРАНКАРА. /ТАСС/. Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип
Эрдоган АНУ-ын Ерөнхийлөгч
Дональд Трамптай утсаар ярих үеэрээ түүнийг Туркт айлчлахыг урьжээ. Энэ тухай
Туркийн төрийн тэргүүний албан ёсны төлөөлөгч Ибрагим Калын Туркт болсон
хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.
Т.Эрдоганыг урьж байгаагийн хариуд Турк улсад ирэх онд айлчилж магадгүй байгаагаа
Д.Трамп мэдэгдсэн байна.
“Даиш”-тай /”Лалын улс” бүлэглэлийн араб нэр/
тэмцэхэд “Ардын өөрийгөө хамгаалах хүчин” бүлэглэл хийгээд “Ардчилсан холбоо”
нам Турк болон АНУ-д хэрэггүй” хэмээн Туркийн Ерөнхийлөгч АНУ-ын төрийн тэргүүнтэй
энэ сарын 14-нд утсаар ярих үеэрээ хэлсэн байна. Хоёр улсын төрийн
тэргүүн нар утсаар ярьсныг Калын түүхэн явдал гэж үзэж байгаагаа мэдэгджээ.