Малын хулгайчдыг илрүүлэн шалгаж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬУлаанбаатар /МОНЦАМЭ/.Төв аймгийн нутаг дэвсгэрээс энэ сарын 19,20-нд удаа дараалан мал хулгайлсан этгээдүүдийг аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид илрүүлэн баривчлав. Тус аймгийн Баянцогт сумын нутгаас нэг адуу, Ѳндѳрширээт сумын нутгаас 4 тооны адуу хулгайлан махлан шулж байсныг мөн энэ сарын 20-ний шѳнѳ Баянцогт сумын нутгаас 4 тооны үхэр, Ѳвѳрхангай аймгийн Бат-Ѳлзий сумаас 13 тооны адуу хулгайлан амьдаар нь тээвэрлэн явсан хэрэг гарчээ.Шинэ жилийн баяр болон сурагчдын амралттай холбоотой орон нутгийн замын хөдөлгөөн нэмэгдэж байгаа тул Лүн сумын Замын цагдаагийн алба хаагчид Заамар сум дах сум дундын цагдаагийн хэсгийн алба хаагчидтай хамтран байнгын хяналт шалгалт явуулж байна. Хяналт шалгалтын хүрээнд дээрх малын хулгайн хэргийг илрүүлсэн бөгөөд гэмт этгээдүүдийг тус аймгийн Цагдаагийн газарт хэрэг бүртгэл нээн шалгаж байна. Идэшний цагаар мал мах тээвэрлэхдээ гарал үүслийн бичгийг тухайн сум орон нутгийн цагдаагийн газарт бүртгүүлэн тодорхойлолт хийлгэн авч явахыг анхааруулав.