“Shazam”-аар хамгийн их хайсан дуунуудыг нэрлэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
khulan@montsame.gov.mn
2018-12-18 14:54:42

ЛОНДОН. /BBC/. Мэдээллийн технологийн салбарт тэргүүлэгчдийн нэг “Apple” компанийн “Shazam” хавсралтаар дамжуулан 2018 онд хүмүүс ямар дууг хамгийн ихээр сонирхож, хайж сонссон тухай телевизийн "BBC" суваг мэдээлэв.


Энэ онд хэрэглэгчдийн хамгийн их хайсан дуунуудын жагсаалтыг “Клин Бандит” хамтлаг болон Деми Ловато нарын хамтран дуулсан “Solo” дуу тэргүүлжээ. Энэхүү дууг 2018 онд нийт 9.1 сая удаа хайсан байна. Харин хоёрдугаарт Ники Жем болон Жей Балвин нарын “X” дуу шалгарчээ.


Шилдэг 10 дуунд Кэлвин Харрис, Дуа Липа болон Том Уокер тэргүүтэй Их Британийн таван дуучны уран бүтээл тодорчээ. Харин Анне-Мари болон Маршмелло нарын “Friends” дуу нэг өдөрт хамгийн их хайгдсан дуугаар шалгарсан байна.


Уран бүтээл цацагдсанаас хойш хамгийн хурдан хугацаанд хэрэглэгчдийн сонирхлыг татаж эхэлсэн амжилт хоёр сар байсан бөгөөд нэг дуу олон нийтийн хүртээл болоход тодорхой хугацаа шаарддаг болох нь үүнээс ажиглагджээ. 

Связанные новости