Энэ онд Умард Солонгосоос 1042 иргэн оргон зугтжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРСӨҮЛ. /ТАСС/. Энэ онд Умард Солонгосын 1000 гаруй иргэн Өмнөд Солонгос
руу оргон зугтсан байна. Энэ тухай Солонгосын Улс орноо нэгтгэх яамны мэдэгдэлд
дурджээ.
Өнгөрсөн 1 дүгээр сараас 11 дүгээр сарын хугацаанд нийт 1042 хүн Өмнөд
Солонгос руу оргон зугтсан нь өмнөх оны үзүүлэлттэй бараг давхцаж байгаа юм.
Өнгөрсөн жил Өмнөд Солонгос руу 1045 хүн оргон зугтжээ.
2009 онд Умард Солонгосоос оргон зугтсан хүмүүсийн тоо хамгийн дээд хэмжээнд хүрч, 3000 орчим хүн Өмнөд Солонгос руу оргон зугтаж байжээ. Харин 2014 оноос хойш энэ тоо 1500-с хэтрээгүй байна аж. Хятадаар дамжуулан Умард Солонгосоос оргон зугтдаг хүмүүс Өмнөд Солонгосыг зорих арга замыг хайдаг байна.