ТҮЦ машинаас Шүүхийн шийдвэрээр өр төлбөргүй эсэх тодорхойлолт авах боломжтой болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬУлаанбаатар /МОНЦАМЭ/. Төрийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх, иргэдэд ойртуулах, хүртээмжтэй хүргэх зорилгоор ТҮЦ машинаас “Шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд төлбөргүй болох тодорхойлолт”-ыг авах боломж бүрдэв.
Энэхүү ажлын хүрээнд ШШГЕГ-аас шүүхийн шийдвэрээр өр төлбөртэй эсэх нь тогтоогдсон иргэдийн мэдээллийн санг “Үндэсний дата төв” УТҮГ-т шилжүүлсэн бөгөөд лавлагаа, тодорхойлолт авах иргэн нь иргэний үнэмлэхээ “Төрийн үйлчилгээний цахим” /ТҮЦ/ машинд уншуулж тодорхойлолтыг авч болох аж.
Өмнө нь дээрх лавлагааг авахдаа ШШГЕГ-ын 100 айл дахь II байранд тодорхой баримт бичиг бүрдүүлэн биечлэн очиж авдаг байсан юм.
Связанные новости

Малые и средние золотодобывающие предприятия будут поставлять золото международным компаниям
13 часа

Монгольская делегация принимает участие в работе 113-й сессии Международной конференции труда
1 день