Филиппиний гоо бүсгүй “Ертөнцийн мисс” болжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГМОСКВА. /АиФ/. “Ертөнцийн
мисс” гоо бүсгүй шалгаруулах 67 дахь удаагийн олон улсын тэмцээнд Филиппиний
гоо бүсгүй Катриона Грэй түрүүлжээ.
Тус тэмцээний сүүлийн шатны шалгаруулалт Таиландын Бангкок хотноо өнөөдөр болжээ.
24 настай Филиппиний гоо бүсгүй Катриона Грей нь “Love
Yourself” байгууллагын
гишүүн бөгөөд Хүний дархлал хомсдолын вирусийн халдвартай тэмцэх асуудлыг хариуцан ажилладаг байна. Түүнчлэн тэрбээр “Young
Focus” ашгийн бус байгууллагад сайн
дураар ажилладаг аж.
Венесуэлийн оролцогч Стефани Гутьеррес энэ тэмцээнд хоёрдугаар байр эзэлжээ.