Гадаад ажилтнуудад дэмжлэг үзүүлэх 100 төв байгуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2018-12-17 14:38:24

ТОКИО. /NHK/. Японд ажиллах гадаад ажилтнуудад дэмжлэг үзүүлэх зорилгоор улс даяар 100 орчим төвийг шинээр байгуулахаар төлөвлөж байгаа тухай тус улсын Сайд нарын танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Ёшихидэ Сүга мэдээлэв.


Гадаад ажилтнуудын тоог нэмэгдүүлэх тухай хууль ирэх оны дөрөвдүгээр сараас хэрэгжиж эхлэх гэж буйтай холбоотойгоор 2018 оны эцэс гэхэд авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийн нэг хэсэг нь энэ ажээ.


Дэмжлэг үзүүлэх төвүүдийг бүх муж, томоохон хотуудад болон гадаад ажилтнууд олноор суурьших орон нутагт байгуулах бөгөөд төв бүрт орчуулагчид эсвэл орчуулгын төхөөрөмж ажиллуулах юм. Уг төвүүдийг байгуулахад зориулан орон нутгийн засаг захиргаанд хоёр тэрбум йен буюу 17.6 сая ам.долларын санхүүжилтийг хуваарилжээ. 

Связанные новости