Ховор төрлийн хар хирс төллөжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИНПРАГА. /Xinhua/. Бүгд Найрамдах Чех
Улсын “Двур Кралове” амьтны хүрээлэнд маш ховор төрлийн хар хирс төллөсөн тухай тус амьтны хүрээлэнгийн мэргэжилтэн Андреа Жирусова мэдээлэв. Хар хирс нь
устаж үгүй болохын ирмэгт тулж ирээд байгаа амьтдын нэгд зүй ёсоор тооцогддог
юм.
“Двур Кралове” амьтны хүрээлэн нь дэлхий дээрх хамгийн амжилттай ажиллаж
байгаа хирс үржүүлгийн төвүүдийн нэг бөгөөд сүүлийн 50 жилийн хугацаанд 40
гаруй хирс шинээр төржээ. Түүнчлэн Чех дэх хар хирс амьдардаг цорын ганц
амьтны хүрээлэн ажээ.
Ням гарагт төрсөн бяцхан хирс уг амьтны хүрээлэнд төрсөн 46 дахь хирс болсон ба 40 орчим килограм жинтэй байжээ. Түүний эх 12 настай Майша өмнө нь хоёр удаа төллөж байсан гэнэ.
“Двур Кралове” амьтны хүрээлэн одоо 19 хар хирстэй болсон бөгөөд ирэх онд Руанда
улс руу тавыг нь шилжүүлэхээр төлөвлөж байгаа ажээ. Ингэснээр Европоос Африк руу хамгийн
олон хирс шилжүүлж буй тохиолдол энэ болох юм.
Урьд нь 2009 онд тус хүрээлэнгээс Кенийн байгаль хамгаалах газар руу дөрвөн
цагаан хирс илгээж байжээ.