Индонезын оршин суугчид нарны бүтэн хиртэлтийг харна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИНБАНГКОК. /TASS/. Индонез улсын сая сая оршин суугч, мөн хэдэн мянган жуулчин лхагва гарагт нарны бүтэн хиртэлтийг харна. Байгалийн сонирхолтой үзэгдэл тус улсын ихэнх хэсэгт ажиглагдана.
Индонезын одон орончдын тооцож буйгаар, арлын тус улсын нутаг дэвсгэрт бүтэн хиртэлт хоёр минут гаруй үргэлжлэх бөгөөд 12 мужийн 45 суурингаас ажиглаж болно. Нарны хиртэлтийг ажиглах хамгийн тохиромжтой цэг нь Сулавеси арал аж.
Нарны бүтэн хиртэлт орон нутгийн цагаар өглөөний 07 цаг 16 минутад Энэтхэгийн далайн зүүн хойд хэсэгт, Сулавеси арлын эрэг хавиас холгүй эхэлнэ. Энэ үзэгдлийг бүрнээр нь Индонез, Микронез улс болон Маршаллын арлуудад ажиглах боломжтой байна.
Д.Жаргал