Д.Трамп, Ким Жөн Ун нарын уулзалтын талаар хэлэлцжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-12-05 16:13:58

СӨҮЛ. /KBS/. АНУ-ын Тагнуулын төв газрын Солонгосын хойгийн асуудал эрхэлсэн төвийн захирал Эндрю Ким энэ сарын 3-нд БНСУ-д албан бус айлчлал хийжээ.


KBS” телевизийн мэдээлснээр, тэрбээр хоёр Солонгосын хилийн бүсэд орших Панмүнжом тосгонд БНАСАУ-ын хэд хэдэн төлөөлөгчидтэй уулсан байна. Эндрю Ким БНАСАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Чве Сон Хитэй яриа хэлэлцээ хийжээ. Талууд БНАСАУ болон АНУ-ын удирдагчдын ирэх онд хийж магадгүй байгаа хоёр дахь дээд хэмжээний уулзалт хаана, хэзээ болох асуудлыг хэлэлцсэн байна. Түүнчлэн БНАСАУ-ын эрх баригчдын цөмийн объектуудаа хааж байгаагийн хариуд авч хэрэгжүүлэх АНУ-ын эрх баригчдын арга хэмжээнүүдийн асуудлыг хөндсөн байна.


БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Унтай нэг эсвэл хоёрдугаар сард уулзаж магадгүй бөгөөд уулзалт хийж магадгүй байгаа гурван газрыг авч хэлэлцэж байгаа тухай Ерөнхийлөгч Д.Трамп өмнө нь мэдэгдсэн билээ. 

Связанные новости