"Хезболлах"-ийн хил дамнасан хонгилыг илрүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2018-12-05 12:36:05

ТЕЛЬ-АВИВ. /RIA Novosti/. Израилийн цэргүүд "Хезболлах" хөдөлгөөний босогчдын Ливанаас ухсан хил дамнасан хонгилыг олж илрүүлсэн бөгөөд одоо устгахаар бэлдэж байгаа тухай мэдэгджээ.


Энэ нь мягмар гарагт эхлүүлсэн “Умардын бамбай” ажиллагааны анхны үр дүн юм. Уг ажиллагааны гол зорилго нь хорлон сүйтгэх бүлэглэлүүд еврейн улсын нутаг дэвсгэрт нэвтрэн орохын тулд ухсан газар доорх хонгилуудыг олж устгах аж.

“Израилийн Батлан хамгаалах армийн цэргүүд Ливаны Кафр-Кела тосгоны өмнөд хэсэгт хил дамнасан хонгилыг олж илрүүлсэн. Одоо цэргүүд хонгилыг устгах арга хэмжээг авахаар бэлдэж байна” гэж мэдээлэлд дурджээ.

Цэргүүд Израилийн хилийн гадна ажиллаж байгаа аж. Тэдний мэдээлснээр, хонгил хилийн шугамыг давсан байсан боловч ухаж барьж дуусаагүй учир израильчуудад шууд аюул занал учруулаагүй байна.





Связанные новости