Японы цагдаагийн газар-Европолын хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРАМСТЕРДАМ. /NHK/. Японы Үндэсний цагдаагийн газрын дарга Шуничи Курю болон Европолын гүйцэтгэх захирал Кэтрин Де Болле нар даваа гарагт Нидерландын Гааг хотод байрладаг Европолын төв байранд уулзаж, терроризм, хил дамнасан гэмт хэрэгтэй тэмцэх хамтын ажиллагааг өргөжүүлэх хэлэлцээр байгуулжээ.
Японы Осака хотод ирэх онд болох “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалт, мөн 2020 онд Японд болох Олимпын наадам зэрэгтэй холбогдуулан уг хэлэлцээрийг байгуулсан байна. Уг хэлэлцээрийн хүрээнд талууд харилцан мэдээлэл солилцож, тогтмол яриа хэлэлцээ хийх ажээ.
Европол нь
терроризм, цахим гэмт хэрэг болон бусад төрлийн хууль бус гэмт хэрэгтэй
холбоотой мэдээллийг цуглуулж, дүн шинжилгээ хийдэг байгууллага юм.
Үүнээс гадна Япон Европолын
гишүүн орнуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор тус байгууллага руу төлөөлөгчөө
илгээхээр болжээ.