Нийгмийн ажилтнууд гамшиг ослын сургагч багш боллоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬУлаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Онцгой байдлын газрын харьяа Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсээс Нийслэлийн Эрүүл мэндийн хүрээлэн, Нийгмийн хөгжлийн хэлтэстэй хамтран болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэх сургалт зохион байгуулах сургагч багш нарыг бэлтгэсэн байна.
Сургагч багш бэлтгэх сургалтад дүүргийн 13 хорооны Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн 20 гаруй нийгмийн ажилтан оролцлоо. Эдгээр сургагч багш нар дүүргийн хэмжээнд бага насны хүүхдийг ахуйн осол гэмтэл болон түлэгдэлтээс урьдчилан сэргийлэх, түлэгдсэн тохиолдолд ямар арга хэмжээ авах, өөртөө болон бусдад хэрхэн анхны тусламж үзүүлэх аргад суралцав. Мөн гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх зөвлөгөө өгөх, гал унтраах анхан шатны багаж хэрэгсэл ажиллуулах талаар мэдлэг мэдээллийг түгээх чадвартай боллоо гэж Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээлэв.