“Boeing” компани Хятад улсад 2000 нисэх онгоц нийлүүлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГСиэтл. /Синьхуа/ “Boeing” компани өөрийн үйлдвэрлэсэн 2000 нисэх онгоцыг Хятадад
нийлүүлжээ. “Boeing 737 Max” нисэх онгоцыг Хятадын "XiamenAir" компанид хүлээлгэн өгөх ёслол өнгөрсөн 11 дүгээр сарын
30-нд Сиэтл хотод болжээ.
“Boeing China” компанийн ерөнхийлөгч Жон Брансын мэдэгдсэнээр, тус компани Хятад улсад 1973
онд анх нисэх онгоцоо нийлүүлж байсан бол 40 жилийн дараа буюу 2013 онд 1000 нисэх
онгоц нийлүүлсэн байна.