Гамшгаас хамгаалах штабын дадлага сургууль эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬУлаанбаатар /МОНЦАМЭ/.ОБЕГ-аас Зам тээврийн яаманд зохион байгуулж буй “Гамшиг, аюулт үзэгдэл, ослын үеийн гамшгаас хамгаалах зам, тээврийн улсын албаны удирдлага зохион байгуулалт, харилцан ажиллагаа” сэдэвт гамшгаас хамгаалах штабын дадлага сургууль эхэллээ.
Сургалтын нээлтийн ажиллагаанд ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Р.Мэргэн, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян нар оролцлоо.
Дадлага сургуульд гамшгаас хамгаалах зам, тээврийн улсын алба, мэргэжлийн ангийн нийт 50 гаруй удирдах бүрэлдэхүүн хамарч байна. Сургуулийн хүрээнд гамшгаас хамгаалах зам, тээврийн улсын алба, мэргэжлийн ангийн гамшгаас хамгаалах төлөвлөлтийг бодит байдалд нийцүүлэн тодотгох, Онцгой байдлын албаны шинэчлэл, гамшгаас хамгаалах менежментийн хөгжлийн чиг хандлагын талаар мэдээлэл өгөх танхимын сургалтуудаас гадна улсын албаны бие бүрэлдэхүүн, шуурхай штабын бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах, Монгол Улсын нутаг дэвсгэрт тохиолдож болзошгүй аюулт үзэгдэл, ослын хор уршгийг шуурхай арилгах харилцан ажиллагааг зохион байгуулах цагийн байдлын дагуу ажиллах дадлага сургуулийг зохион байгуулна .