Мөрийтэй тоглогчдыг газар дээр нь барьж эд мөрийн зүйлс хураан авлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬУлаанбаатар /МОНЦАМЭ/. Эрүүгийн цагдаагийн албанаас энэ сарын 28-ны 23:10- цагт мэдээллийн дагуу ХУД-ийн 11-р хороо “Цэцэг” хотхоны тоотыг шалгахад 44 настай эрэгтэй “У” гэгч нь хууль бусаар мөрийтэй тоглоом тоглуулж байсныг илрүүлэв. Мөрийтэй тоглоомыг таслан зогсоож, эд мөрийн баримтаар хөзөр, процессор, 5,300,000 төгрөг, тоглоомын хүрд зэргийг хураан авч шалгалтын ажиллагааг үргэжлүүлж байна.