Германчуудын дийлэнх нь Оростой илүү нягт харилцаа холбоотой ажиллахыг хүсч байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМВАШИНГТОН.
/ТАСС/. ХБНГУ ОХУ-тай илүү
нягт хамтран ажиллаасай гэж германчуудын 70 хувь нь үзэж байна. Энэ тухай “Pew
Research Center” болон “Krber-Stiftung” сангийн хамтран явуулсан санал асуулгын дүн харуулжээ.
Арван герман тутмын долоо орчим нь буюу 69 хувь нь Орос улстай хамтын
ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэхийг хүсчээ. Түүнчлэн тэдний 17 хувь нь Орос
улсыг Герман улсын гадаад бодлогын чухал түнш гэж үзэж байхад 12 хувь нь Хятад
улсыг чухал гэж үзжээ. Мөн Германы оршин суугчдын 82 хувь нь Франц улстай
илүү нягт хамтран ажиллахыг хүсч байгаа аж.
Харин америкчуудын 35 хувь нь АНУ-ын Оростой өрнүүлэх хамтын ажиллагааг өргөжүүлэн
хөгжүүлэхийг хүсч байгаа бол 59 хувь нь Хятадтай илүү нягт хамтран ажиллахыг хүсчээ.
Тэдний 10 хувь нь Оросыг гадаад бодлогын чухал түншээ гэж үзэж байгаа бол 26 хувь нь Хятадыг чухал түншээ гэж
үзжээ.
Үүний зэрэгцээ америкчуудын 70 хувь нь АНУ-ыг Германтай илүү нягт хамтын
ажиллагаа өрнүүлэх хэрэгтэй гэж үзэж байгаа бол германчуудын 41 хувь нь
Америктай хамтын ажиллагаагаа бэхжүүлэх сонирхолтой байгаа аж.