Ц.Цолмон сайд Бодлогын баримт бичгээ танилцуулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
ariunbold@montsame.gov.mn
2016-03-07 08:47:06

УИХ-ын 2015 оны 85 дугаар тогтоолоор “Батлан хамгаалах бодлогын үндэс” бодлогын баримт бичиг шинэчлэгдэн батлагдсан билээ.

Энэхүү бодлогын баримт бичигт орсон өөрчлөлт шинэчлэл, түүний онцлог, Батлан хамгаалах бодлого, үйл ажиллагааны хэрэгжилтийн талаар УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон өнгөрсөн баасан гаригт БХИС-ийн эрдэмтэн багш, ажилтан алба хаагчиддаа танилцууллаа. Тэрээр өнгөрсөн долоо хоногт Зэвсэгт хүчний 015 дугаар ангид ажиллахдаа мөн л бодлогын баримт бичгээ танилцуулсан бол БХИС-д үргэлжиллээ. Уулзалтын эхэнд Ц.Цолмон сайд Монгол Улсын батлан хамгаалах тогтолцоо, цаашид ямар бодлого баримтлан ажиллах тухай, Батлан хамгаалах бодлогын баримт бичигт орсон өөрчлөлтүүдийг дэлгэрэнгүй танилцуулаад зогсохгүй салбартаа өрнөсөн бүтээн байгуулалт, эрх зүйн шинэчлэлүүд, цаашид авах арга хэмжээний талаар ярьсан. БХИС-ийн эрдэмтэн багш нарын зүгээс салбарынхаа шинжлэх ухааныг дэмжин ажиллаж байгаад талархлаа илэрхийлж, цаашид энэ эрчээ алдалгүй ажиллах, бие бялдарын өв тэгш боловсон хүчин бэлтгэхэд туслалцаа үзүүлэх зэрэг асуудал дэвшүүлж байв. Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон ирэх долоо хоногт Налайх дүүрэг дэх Зэвсэгт хүчний ангиудад ажиллана.

Связанные новости