Хорт хий бүхий зэвсгээр Алеппогийн иргэд рүү халдсан террористуудад цохилт өгчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРАЛЕППО. /TASS/. Сирийн арми
тус улсын Алеппо хотын оршин суугчид руу хлорын хий бүх сумаар гал нээсэн гэмт
бүлэглэлүүдийн байрлалд ням гарагт их буугаар хариу цохилт өгсөн байна. Энэ тухай
Сирийн Засгийн газрын мэдлийн телевизийн суваг болон “Suria” мэдээлжээ.
Тус сувгаар мэдээлснээр, оновчтой цохилт өгч, олон террористыг устгасан
байна.
Хорт бодис бүхий байлдааны зэвсэг ашигласны хариуцлагыг
Алеппо хотын Цагдаагийн газрын дарга, генерал Иссам аш-Шалли урьд нь “Жебхат
ан-Нусра” бүлэглэлийн террористуудад тохсон юм.
Хамгийн сүүлийн мэдээллээр, наад зах нь 100 хүн хлорын
хийнд хордсоны дотор хүүхэд, эмэгтэйчүүд байгаа аж. Сирийн цэргүүд газар дээр нь шуурхай арга
хэмжээ авч, амьсгал боогдсон шинж тэмдэг илэрсэн хүмүүсийг "Халяби"
их сургуулийн эмнэлэг болон "Ар-Рази” эмнэлэгт хүргэсэн учир хүний амь
эрсдээгүй гэж Алеппо хотын Эрүүл мэндийн газрын дарга мэдээлжээ.
Хорт бодис бүхий зэвсэг ашигласан халдлагад амралтын өдрийн орой худалдааны Нил гудамжаар гэр бүлийн хамт явж байсан хүмүүс өртсөн байна. Мөн хөрш Эль-Халидия болон Жамият-эз-Захра дүүрэгт хорт хий бүхий сумнууд унасан байна.