Оросын гишүүнчлэлийг түдгэлзүүлэхийг Интерполд санал болгохыг хүсчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРОТТАВА. /ТАСС/. Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага буюу
Интерполын бүрэлдэхүүн дэх Оросын гишүүнчлэлийг түдгэлзүүлэх саналыг “Hermitage
Capital” санг үүсгэн
байгуулагч Уильям Браудер Канадын парламент болон засгийн газарт тавьжээ.
“Интерполын тогтолцооны дүрэм журмыг зөрчиж буй орны гишүүнчлэлийг
түдгэлзүүлэх боломжийг олгодог хэм хэмжээ тус байгууллагад бий. Үүнийг өмнө нь
ашиглаж байгаагүй” гэж тэрбээр хэлсэн байна.
Өөрийг нь баривчлан саатуулах хүсэлтийг Орос улс Интерпол руу явуулснаараа
байгууллагын дүрэм журмыг зөрчиж байна гэж Браудер мэдэгджээ. Энэхүү хүсэлт нь
улс төрийн зорилготой гэж тэрбээр үзэж байгаа аж.
Энэ талаархи Браудерийн мэдэгдэлд Канадын гадаад хэргийн яам тайлбар
өгөөгүй байна.