Виктор Цойн хөшөөг Санкт-Петербург хотод босгохыг зөвшөөрчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГСАНКТ-ПЕТЕРБУРГ.
/ТАСС/. Санкт-Петербург
хотын баруун өмнөд хэсэгт байрлах цэцэрлэгт гудамжийн талбайд ЗХУ-ын
алдарт хөгжмийн зохиолч, дуучин, хөгжимчин, жүжигчин Виктор Цойн хөшөөг босгохыг хотын захиргаа зөвшөөрчээ. Удаан хугацаанд зөвшөөрөл
олгохыг хүссэний эцэст дуучны хөшөө Санкт-Петербург хотод
удахгүй сүндэрлэхээр болсон байна.
Виктор Цойн 3 метр орчим хүрэл хөшөөг танкчин Хрустицкийн гудамж болон
Ахмад зүтгэлтнүүдийн өргөн чөлөөгөөр хүрээлэгдсэн цэцэрлэгт гудамжийн төвд
босгох төлөвтэй байна.
“Комсомольская правда” цахим хуудасны мэдээлснээр, ахмад зүтгэлтнүүд хөшөөг
цэргийн алдартнуудын дурсгалтай холбоотой газар байрлуулах нь зохисгүй гэж үзнэ
хэмээн болгоомжилсон учир хөшөөг хаана байрлуулах нь асуудал болоод байжээ.
Оршин суугчдын зүгээс ямар нэгэн гомдол хүлээж аваагүй учир хөшөөг тус газар
байрлуулахаар болсон байна. Түүнчлэн Виктор Цой тэнд амьдарч байсан учир хөшөөг тус газар
босгох нь зохистой гэж үзжээ.