ЕХ, Их Британи хамтарсан хороо байгуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-11-23 11:51:24

БРЮССЕЛЬ. /ТАСС/. Их Британи улс Европын Холбооноос /ЕХ/ гарсны дараа талуудын цаашид өрнүүлэх харилцааг хариуцсан хамтарсан хороо байгуулах аж.  Энэ тухай ЕХ, Их Британийн ирээдүйн харилцааны асуудлыг эрхэлсэн улс төрийн тунхаглалын төсөлд дурджээ.


“Талуудын цаашдын харилцааг хариуцсан, үйл ажиллагаанд нь хяналт тавих, маргаантай асуудлуудыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх асуудлыг хариуцсан хамтарсан хороо байгуулах хэрэгтэй” хэмээн төсөлд тэмдэглэжээ. 

Связанные новости