Зэвсэгт хүчнийг хөгжүүлэх эн тэргүүний зорилтуудыг В.Путин хэлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРМОСКВА. /АиФ/. Зэвсэгт
хүчнийг хөгжүүлэхэд тавигдах эн тэргүүний 3 зорилтыг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир
Путин хэлснийг “Риа Новости” агентлаг уламжилжээ.
Юуны түрүүнд цэргийн байлдааны бэлэн байдлыг сайжруулах тэр дундаа Сирид
ажиллагаа явуулах туршлагыг сайжруулах явдал нь эн тэргүүний зорилт болохыг
В.Путин цохон тэмдэглэжээ. Арми, флотыг орчин үеийн зэвсэг, техникээр
тоноглох нь хоёр дахь зорилт болж байгаа аж. Үүний зэрэгцээ цэргийн албан
хаагчдын хүмүүжлийн ажилд онцгой анхаарал хандуулах шаардлагатай болохыг
тэрбээр дурдсан байна.
“Орос улс олон улсын хэвийн бус нөхцөлүүдэд зэвсэглэлээр
хөөцөлдөх явдалд татагдан оролцолгүйгээр арми, флотыг бэхжүүлэх хэрэгтэй” гэж
В.Путин нэмж хэлжээ.