Д.Медведев: Дэлхийн эдийн засгийн өсөлт сул байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГПОРТ МОРЕСБИ. /АР/. Дэлхийн дахинд 2008 онд нүүрлэсэн санхүүгийн хямралаас хойш дэлхийн эдийн засаг сэргэж байгаа хэдий ч удаашралтай байна гэж ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев Ази-Номхон далайн орнуудын эдийн засгийн хамтын ажиллагаа буюу АПЕК-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр мэдэгдлээ.
“Нэг талаараа дэлхийн эдийн засаг 2008 оны хямралаас хойш сэргэж байна. Юу гэхээр тухайн үед хямрал руу хөтөлсөн системийн алдаанууд засагдсан. Санхүүгийн зах зээл болон Засгийн газрын өрийн менежментэд өөрчлөлтүүд гарч байна. Эдгээрийг ч мөн адил ОХУ хийж байгаа” гэж тэрбээр мэдэгджээ.
"Харин нөгөө талаараа эдийн засгийн өсөлт хэтэрхий удаан, тогтворгүй байна. Харамсалтай нь, зарим нэг талаараа бид 10 жилийн өмнөхөөс илүү дорой байдалд байна" гэж Дмитрий Медведев мэдэгдэв.
Эцэст нь тэрбээр, “дэлхий дахинд Засгийн газрын хуримтлагдсан өр асар их нэмэгдэж, хөгжиж буй орнууд илүү эмзэг болж, мөнгөний бодлого чангарч байгаа бөгөөд олон орон ДНБ-ий зорилтот өсөлттөө хүрч чадахгүй байна" гэж хэлжээ.