“Умардын урсгал 2”-ын эсрэг үйл ажиллагааны талаар тохиролцжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГМОСКВА. /АиФ/. АНУ болон Украин улс хамтран Оросоос Европ руу хий дамжуулах хоолой барих “Умардын урсгал 2” төслийг хэрэгжүүлэхгүй байхыг зорих болно гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео мэдэгдсэн байна.
“Украины эдийн засаг, стратегийн аюулгүй байдлыг алдагдуулж, европын
улсуудыг Оросын хийнээс хамааралтай болгох, бүрэн эрхт байдлыг нь алдагдуулах
эрсдэл учруулж буй “Умардын урсгал 2” төслийг зогсоохын тулд бид хамтран
ажиллах болно. Манай улс европын улсуудыг улс төр, эдийн засгийн шахалтын
хохирогч болгохыг хүсэхгүй байна” хэмээн тэрбээр хэлсэн байна.
“Умардын урсгал 2” төсөлд оролцохгүй байхыг АНУ Европын улсуудаас шаардаж
байгаа бөгөөд төсөлд дэмжлэг үзүүлсэн улсад хориг арга хэмжээ авна гэж хатуу
сануулж байгаа билээ.