14 улсын байцаагчийн эрхийг цуцалжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬТөрийн байгууллагын албан хаагчдын ажлын давхардлыг арилгах, төсвийн хөрөнгийг зүй зохистой зарцуулах зорилгоор МХЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Шаравдорж Улсын ерөнхий байцаагчийн бүрэн эрхийн дагуу 14 улсын байцаагчийн эрхийг цуцаллаа.
Эрхээ цуцлуулсан эдгээр хүмүүс нь МХЕГ-ын захиргааны албан хаагчид бөгөөд аж ахуйн нэгж байгууллагад хяналт шалгалт хийдэггүй, мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн чиг үүргийг гүйцэтгэдэггүй байна. Иймд захиргааны албан хаагчдын ажлын чиг үүрэгт хамааралгүйгээр олгогдсон эрхийг цуцалснаар, улсын /ахлах/ байцаагчдын эрхийг замбараагүй олгож байсан явдлыг таслан зогсоох эхний алхам болсон байна.
Н.Туяа
Связанные новости

Спектакль "Морин хуур" получил Приз зрительских симпатий на фестивале “Байкальский талисман”
11 часа

Малые и средние золотодобывающие предприятия будут поставлять золото международным компаниям
14 часа

Монгольская делегация принимает участие в работе 113-й сессии Международной конференции труда
1 день