Вермонт муж улсын сенатчаар Берни Сандерс улиран сонгогдож магадгүй байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-11-07 10:04:10

ВАШИНГТОН. /ТАСС/. Вермонт муж улсын сенатчаар 2016 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвших эрхийн төлөө Хиллари Клинтонтой өрсөлдөөд ялагдсан Берни Сандерс 3 дахь удаагаа улиран сонгогдож магадгүй гэсэн таамгийг “The Washington Post”, “The New York Times” сонинууд болон телевизийн "CNN" суваг дэвшүүлсэн байна.


Берни Сандерс анх 1990 онд АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимд сонгогдож байсан бол 2006 онд Вермонт муж улсын Сенатад сонгогдож, 2012 онд улиран сонгогдож байжээ. Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвших эрхийн төлөөх өрсөлдөөнд ялагдсаных нь дараа ардчилсан намын удирдлага түүнийг намын удирдах байгууллагын бүрэлдэхүүнд оруулах шийдвэр гаргасан байна. 

Связанные новости