“Freezone"-хамтлагийн Э.Энхтөр бие даасан тоглолтоо толилуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ“Freezone" хамтлагийн ахлагч Э.Энхтөр өөрийн бие даасан тоглолтоо энэ сарын 25-ны үдэш "Vegas night club"-т толилуулна.
Тоглолтод тус хамтлагийн хайрын тухай олон сахйан уянгын дуунууд эгшиглэхээс гадна "Титэм" хамтлагийн дуучин Л.Тайванбат, СТА С.Сэрчмаа, Б.Баярцэцэг, дуучин Ч.Ундрал, Амьд хөгжмийн "Fixx" хамтлаг, "Мөрөөдлийн бүжиг" хамтлаг болон “Univers best songs” наадмын шилдэг оролцогчид оролцон, ая дуугаа өргөх юм.
Тоглолтын тасалбар 40 мянган төгрөгийн үнэтэй бөгөөд маргаашнаас эхлэн "Vegas night club"-ын кассаар худалдаалах аж.
Ж.Болор
Комментарии