НҮБ-д суугаа АНУ-ын төлөөлөгчөөр Хезер Науэртийг сонгож магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2018-11-02 17:24:33

ВАШИНГТОН. /NHK/. НҮБ-д суугаа АНУ-ын төлөөлөгч Никки Хейли удахгүй огцрох гэж буйтай холбогдуулан түүний албыг үргэлжлүүлэн хашихаар нэр дэвшсэн хүмүүсийн дунд тус улсын Төрийн департаментын хэвлэлийн албаны төлөөлөгч Хезер Науэрт багтаж байгаа тухай Америкийн олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд мэдээлэв.


ABC News болон бусад мэдээллийн агентлагууд Цагаан ордны төлөөлөгчийн хэлснийг иш татан мэдээлснээр, АНУ-ын төрийн тэргүүн Дональд Трамп тус албыг хаших хүсэлтийг хэвлэлийн албаны төлөөлөгчид тавьсан аж. Н.Хейли энэ оны эцсээр албан тушаалаасаа огцрох тухай өмнө нь мэдээлсэн билээ.


Х.Науэрт нь өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас Төрийн департаментийн хэвлэлийн албаны төлөөлөгчөөр ажиллаж эхэлсэн бөгөөд үүнээс өмнө телевизийн “Fox News” сувагт сэтгүүлч байжээ.  

Связанные новости