“Ардчилсан Сирийн хүчин” ажиллагаагаа түр зогсоожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-11-02 17:14:46

ВАШИНГТОН. /ТАСС/. Туркийн давшилттай холбоотойгоор Сирийн ардчилсан хүчний зэвсэгт эвсэл Сирийн хойд хэсэг дэх дайнчдын эсрэг давшилтаа түр зогсоосон тухай америкийн Зэвсэгт хүчний төв командлал буюу СЕНТКОМ мэдэгдсэн байна.  


Ардчилсан Сирийн хүчнийг АНУ тэргүүтэй терроризмтай тэмцэх олон улсын эвслийн чухал түнш гэж СЕНТКОМ үзжээ. “Бид Туркийн аюулгүй байдалд адил чиг шугамыг баримталдаг бөгөөд үүссэн нөхцөл байдлуудын  хүрээг хумиж, Лалын улс бүлэглэлд дээд зэргээр шахалт үзүүлэхийн тулд тэвчээртэй байхыг бүх талд уриалж байна” хэмээн баримт бичигт дурджээ. 

Связанные новости