68 настай ахмадыг бүлэглэн дээрэмдсэн этгээдүүдийг шалгаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-11-02 16:41:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ахмад настнуудыг дээрэмддэг хэрэг ахин гарсныг Цагдаагийн газраас анхааруулж байна. 11 дүгээр сарын 1-ний 20:30 цагийн үед Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо 70 дугаар байрны баруун талд явж байсан 68 настай иргэнийг үл таних гурван хүн дээрэмджээ.

Тус дүүргийн цагдаагийн алба хаагчид “Хяналт” арга хэмжээний хүрээнд эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх үедээ 68 настай эрэгтэйг дээрэмдсэн 42-43 насны гурван этгээдийг саатуулан шалгаж байна.  Тэд  “LG” гар утас, хэтэвчтэй бэлэн мөнгийг дээрэмджээ.

Уг хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.


Связанные новости