Технологийн хулгайн эсрэг чиглэсэн үйл ажиллагааны хэсэг байгуулна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРВАШИНГТОН.
/ТАСС/. Америкийн
компаниудын технологи, худалдааны арга барилуудыг Хятад улс хулгайлахын эсрэг чиглэсэн үйл
ажиллагаа явуулах зорилготой тусгай хэсэг АНУ-ын Хууль зүйн яаманд
байгуулагдана гэж тус улсын Хууль зүйн сайд бөгөөд Ерөнхий прокурор Жефф Сешнс
мэдэгджээ.
“Энэхүү хөтөлбөр нь худалдааны арга барилуудыг хулгайлах тохиолдуудыг илрүүлэх,
иймэрхүү хэргийн учрыг шуурхай, үр дүнтэй олохын тулд хангалттай эх үүсвэрээр
хангахад чиглэгдэх болно” гэж Сешнс хэлжээ.
Хятад улсын оюуны өмч, технологийн хулгай хийх болон шударга бус худалдааны
арга ашиглаж байгаатай холбогдуулан тус улсаас импортолж 50 тэрбум ам.доллар
бүхий бараа бүтээгдэхүүнд 25 хувийн татвар ногдуулна гэж АНУ-ын Ерөнхийлөгч
Дональд Трамп өнгөрсөн 6 дугаар сарын 15-нд зарласан юм. Хятадын эрх баригчид ч
даруй адил хариу арга хэмжээ авсан юм. Хожим нь хоёр улс харилцан импортын татвар
ногдуулсан нь Хятад болон АНУ-ын харилцааг нэлээд хурцадмал байдалд хүргэсэн юм.