Ким Жөн Уны эрүүл мэндийн байдлыг хянадаг программыг үзүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2018-11-02 11:03:28
СӨҮЛ. /TASS/. БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Уны эрүүл мэндийн байдалд дүн шинжилгээ хийдэг компьютерын программыг Өмнөд Солонгосын Үндэсний тагнуулын албаныхан /ҮТА/ парламентынхаа гишүүдэд үзүүлжээ. Энэ тухай Өмнөд Солонгосын парламентын тагнуулын хорооны төлөөлөгч баасан гарагт сэтгүүлчдэд мэдээлсэн байна.

Түүний хэлснээр, тагнуулын албаныхан дүрс бичлэгийн дүрслэлийн дүн шинжилгээнд тулгуурлан гурван хэмжээст загварыг бий болгон объектын дүр царай өөрчлөгдөж байгаа эсэхийг ажиглан, дүн шинжилгээ хийдэг тусгай программ бүтээсэн байна. Уг программын тусламжтайгаар БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн даргын эрүүл мэндийг хэдэн жилийн турш хянаж байгаа аж.

Өмнөд Солонгосын тагнуулын албаны мэдээгээр бол Умард Солонгосын удирдагч хэдийгээр илүүдэл жинтэй, цусны даралт ихсэх эрсдэлтэй, чихрийн шижинтэй боловч “харьцангуй эрүүл” гэдгийг депутат мэдээлжээ.

2018 онд Сөүл болон Пхеньян ойртож эхэлснээс хойш Үндэсний тагнуулын албаны сонор сэрэмж буурсан гэх сөрөг хүчний шүүмжлэлийн хариуд тагнуулын албаныхан дээрх программыг үзүүлэхээр шийдсэн гэж Өмнөд Солонгосын шинжээчид үзэж байна.
Связанные новости