Шинэ дүрэм зөрчсөн жолоочид сануулах арга хэмжээ авч байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2018-11-01 18:05:03
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Замын хөдөлгөөний шинэ дүрэм өнөөдрөөс мөрдөгдөж эхэлсэнтэй холбогдуулан ТЦА-наас иргэд, жолооч нарыг торгохоо урьтал болголгүй тухайн дүрмийн заалтыг тайлбарлах, сануулах арга хэмжээ авч ажиллаж байна.


Харин хуучин мөрдөгдөж байсан Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн тохиолдолд хуулийн дагуу хариуцлага тооцох юм.


Хөдөлгөөнд оролцогчдид Замын хөдөлгөөний дүрмээ сайтар уншиж судлан дагаж хэвшихийг тус албанаас уриаллаа.


Замын хөдөлгөөний дүрэм нь иргэдийн аюулгүй байдал, амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалахын төлөө байдаг. Дүрмээ баримтлаад явбал ямар нэгэн осол гарахгүйг ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Э.Бөхбат  онцлон хэлэв.


Шинэ дүрэмд явган зорчигчид хамаарах 60 гаруй зүйл заалт нэмэгдэж орсон тул бүх нийтээр уншиж танилцахыг мөн зөвлөв.


Замын хөдөлгөөний шинэ дүрмийг "legalinfo.mn" сайтаас уншиж танилцах боломжтой аж.

Связанные новости