Онцгой байдлын жолооч нарт ур чадварын сургалт хийж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-11-01 18:15:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалаар Гал түймэртэй тэмцэх газраас нийслэлийн хүрээний Онцгой байдлын байгууллагын тусгай зориулалтын автомашины жолооч бие бүрэлдэхүүний ур чадварыг дээшлүүлэх дадлага, сургалтыг Баянзүрх, Налайх, Сонгинохайрхан дүүргийн авто сургалтын талбайд зохион байгуулж байна.

Сургалтанд  нийслэлийн хүрээний анги, салбаруудын Гал түймэр унтраах, аврах, үйл ажиллагааны үндсэн, тусгай, туслах, шуурхай албаны автомашины жолооч бие бүрэлдэхүүний 150 гаруй  алба хаагч хамрагдаж  гал унтраах автомашины тоног төхөөрөмжийг эзэмших, ашиглах, ур чадварыг дээшлүүлэх сургалтаас гадна мэргэжлийн мэдлэг, албаны бэлтгэл бэлэн байдлыг хангах дадлага сургуулиудыг хийж байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Связанные новости