Цагдаагийн ахмад ажилтандаа туслав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬУлаанбаатар /МОНЦАМЭ/. Цагдаагийн ерөнхий газрын Автобаазын алба хаагчид “Хариу нэхээгүй тус” үйл ажиллагаа зохион байгуулж, тус албанаас гавьяаныхаа амралтад гарсан ахмад ажилтан, цагдаагийн ахлах ахлагч Л.Мөнхнасангийн гэрт очиж тусалжээ.
Ахмад ажилтан Л.Мөнхнасан гэртээ ганцаараа амьдардаг учир алба хаагчид нүүрс түлээ, хүнсний бүтээгдэхүүнийг нь бэлтгэж, хашаа хороог цэвэрлэж өвөлжилтийн бэлтгэлээ хангахад нь тусалсан байна.
Автобаазынхан Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар батлагдсан Соён гэгээрүүлэх ажлын хүрээнд энэхүү үйл ажиллагааг зохион байгуулжээ.