Б.Асад: Бие даасан байдлаа хадгалан авч үлдэхийн тулд Сиричүүд их үнэ төлсөн
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРМОСКВА. /TASS/. Бие даасан байдлаа хадгалан авч үлдэхийн тулд манай ард түмэн өндөр үнэ төлсөн хэмээн Сирийн Ерөнхийлөгч Башар Асадын хэлснийг “SANA” агентлаг иш татан мэдээлжээ. Тэрбээр Дамаск хотод
Дэлхийн Энх тайвны Зөвлөл болон Дэлхийн ардчилсан залуучуудын холбооны
удирдлагатай уулзжээ.
“Бид ард түмнийхээ ашиг сонирхлын үүднээс үндэсний зарчмуудыг хамгаалж байхад Өрнөдийн орнууд дайн дэгдээхийн тулд хэт даврагсдын үзэл санааг ашигласан” хэмээн тэрбээр онцлон тэмдэглэжээ.
Түүнчлэн Дамаск хотод болсон залуу идэвхтнүүдийг оролцуулсан Дэлхийн Энх тайвны зөвлөлийн гүйцэтгэх хорооны өргөтгөсөн хуралдааныг магтан сайшаажээ. "Ард түмний шударга ёс, энх тайван зэрэгцэн орших зарчмуудыг хамгаалдаг Дэлхийн Энх тайвны зөвлөл зэрэг байгууллагууд хүмүүст хэрэгтэй байна" хэмээн Б.Асад хэлсэн байна.
Мөн худал хуурмагийг тарааж, нөхцөл байдлыг тогтворгүйжүүлэхийн тулд олон
улсын хэд хэдэн байгууллагуудыг ашиглаж байна гэж АНУ болон Өрнөдийн
хэд хэдэн орнуудыг зэмлэн буруушаажээ.