Насанд хүрээгүй гурван хүүхэд хар тамхины хэргээр шалгагдаж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬУлаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн цагдаагийн газраас өсвөр насныхан болон залуус хаана, хэзээ хар тамхи мансууруулах бодис хэрэглэж байгааг судалж тогтоосон байна. Энэ судлагаагаар хар тамхи, мансууруулах бодис хэрэглэсэн хэрэг 131 бүртгэгдсэнээс, 258 хүн холбогджээ. Үүнээс 50 гаруй нь 18-25 насны залуус байгаа нь анхаарал татна.
Нийслэлийн цагдаад одоо насанд хүрээгүй гурав хүүхэд шалгагдаж байна. Хар тамхины гэмт хэрэгт амьдралын баталгаа нь бүрэн хангагдсан өрхийн хүүхэд залуучууд өртөж байна. Мөн шөнийн 23:00 цагаас үүрийн 4:00 цагийн хооронд уртасгасан цагаар ажилладашг баар цэнгээний газарт хар тамхи хэрэглэдэг нь тогтоогджээ.