“Лалын улс” бүлэглэлийн байр сууриа бэхжүүлэх дараагийн орныг нэрлэжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭММОСКВА. /АиФ/. “National Interest” сэтгүүлийн
шинжээчид “Лалын улс” террорист бүлэглэлийн байр сууриа бэхжүүлж магадгүй
байгаа дараагийн улсаар Йордан улсыг нэрлэжээ.
Бүс нутагт Йорданы эрх баригчид дайнчидтай идэвхтэй тэмцсэн ч “Лалын улс”
бүлэглэлийн байр сууриа бэхжүүлэх үйл явцад саад учруулж чадахгүй гэж
шинжээчид үзэж байгаа аж.
Түүнчлэн ажилгүйдэл, ядуурал, сул дорой засаглал, шашны хэт даврагсын
асуудал нь тус улсад нөхцөл байдлыг дордуулах эрсдэлийг улам даамжруулж байна.
Сириэс дүрвэн ирсэн 658 мянга орчим хүн Йорданы нөхцөл байдлыг тогтворгүй
болгож буй бас нэгэн хүчин зүйл нь юм.