Аймгийнхаа ОБГ-т нисэх төхөөрөмж өглөө
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬУлаанбаатар /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн Даланзадгад сумын орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын хөрөнгөнөөс аймгийн Онцгой байдлын газарт нисгэгчгүй нисэх төхөөрөмжийг (дрон) хүлээлгэн өглөө.
Энэ нь орон нутгийнхаа хүн ардын амь нас, өмч хөрөнгө, байгаль орчныг тохиолдож болзошгүй гамшиг, аюул, ослоос хамгаалах, урьдчилан сэргийлэх бүхий л үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилготой юм. Нисгэгчгүй нисэх төхөөрөмжийг /дрон/ гамшгийн нөхцөл байдал үүссэн үед эрэн хайх, аврах ажиллагаа болон газар орныг тандан судлах, зураг дүрсээр баримтжуулах зэрэг ажиллагаанд ашиглана. Мөн алба хаагчид түймрийн голомтыг түргэн хугацаанд илрүүлэх, талбайн хэмжээ болон салхины чиглэлийг тодорхойлоход ашиглах боломжтой гэж ОБЕГ-ын мэдээнд онцолсон байна.