АНУ болон Өмнөд Солонгос ажлын хэсэг байгуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-10-31 10:42:31

ВАШИНГТОН. /РИА Новости/Умард Солонгосын асуудлаар баримталж буй чиг хандлагыг зохицуулах арга замыг сайжруулах зорилгоор АНУ болон Өмнөд Солонгос улс ажлын хэсэг байгуулахаар тохиролцжээ. Энэ тухай Төрийн Департаментын албан ёсны төлөөлөгчийн орлогч Роберт Палладино сэтгүүлчдэд зориулсан хэвлэлийн бага хурал дээр мэдэгджээ.    


Умард Солонгосын асуудлаархи АНУ-ын тусгай төлөөлөгч Стивен Биган Сөүл хотод энэ долоо хоногт айлчлах үеэрээ энэ талаархи тохиролцоонд хүрсэн байна.


“Умард Солонгосыг цөмийн зэвсгээс бүрэн ангижруулахын тулд дипломат хүчин чармайлт тавих асуудлыг хэлэлцэх нь энэ айлчлалын зорилго байсан” хэмээн Палладино цохон тэмдэглэжээ.  

Связанные новости