Ирэх сарын 7-нд Захиргааны хуулийн өөрчлөлт Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хэлэлцэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬУлаанбаатар /МОНЦАМЭ/. Ирэх арваннэгдүгээр сарын 7-ны өдөр болох Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Улсын дээд шүүхийн хүсэлтийн дагуу үүссэн маргааныг хянан хэлэлцэнэ. Улсын дээд шүүх, Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэхийг тогтоолгохыг хүссэн байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд, “Шүүх гомдол хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэмэлт нотлох баримт цуглуулахгүй” гэж заасан нь Үндсэн хууль зөрчсөн эсэхийг Үндсэн хуулийн цэц хянан хэлэлцэнэ.
Связанные новости

Спектакль "Морин хуур" получил Приз зрительских симпатий на фестивале “Байкальский талисман”
19 часа

Малые и средние золотодобывающие предприятия будут поставлять золото международным компаниям
22 часа

Монгольская делегация принимает участие в работе 113-й сессии Международной конференции труда
1 день