Бангладешийн сөрөг хүчний удирдагчид шоронд хорих ял оноожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2018-10-30 10:35:31

ДАККА. /Anadolu/. Даваа гарагт Бангладешийн сөрөг хүчний намын удирдагч Халеда Зиад долоон жил шоронд хорих ялыг шүүхээс оноосон тухай тус улсын олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд мэдээлэв.


Үндэсний намын дарга болон өөр бусад гурван хүнийг эрх мэдлээ урвуулан ашигласан, хандивын “Зиа” санд үл мэдэгдэх эх сурвалжуудаас 370 мянган ам.доллар цуглуулсан хэрэгт холбогдуулан ял ногдуулсан байна.


Ерөнхий сайд асан Х.Зиа нь мөн авлигын хэргээр өнгөрсөн хоёрдугаар сард таван жил шоронд хорих ял сонсож байжээ. Түүнтэй хамт хэрэгт холбогдсон хүмүүсийн дунд Улс төрийн асуудал эрхэлсэн албаны нарийн бичгийн дарга Харрис Чоудхури, түүний туслах байсан Зиауль Ислам Манна болон Дакка хотын захирагчийн хувийн нарийн бичиг Монирул Ислам Хан нар багтаж байгаа юм.


Харин Үндэсний намаас энэхүү хэргийг үгүйсгэж байгаа бөгөөд удахгүй болох сонгуульд намын удирдагчийг оролцуулахгүй байх гэсэн оролдлого хэмээн мэдэгдэж байгаа ба шүүхийн энэхүү шийдвэрийн эсрэг тэмцэхийг намын дэмжигчдэд уриалсан байна. 

Связанные новости