Цагдаагийн албан хаагч жагсаал цуглаанд оролцоогүй хэмээн мэдэгдэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬУлаанбаатар /МОНЦАМЭ/. Цагдаагийн алба хаагч ямар нэгэн хууль бус жагсаал цуглааныг дэмжиж оролцсон гэх тайлбартайгаар зураг цахим хуудаснаа өнөөдөр тархсан. Тэгвэл энэ талаар Цагдаагийн ерөнхий газраас албан ёсны мэдэгдэл гаргалаа.
Тус мэдэгдэлд, “Өнөөдөр “Босоо хөх Монгол” төрийн бус байгууллагаас Их тэнгэр орчимд зөвшөөрөлгүй жагсаал, цуглаан зохион байгуулсан бөгөөд энэ үед Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс, Эргүүл хамгаалалтын газраас уг жагсаал, цуглааныг албадан тарааж зохион байгуулагчид болон оролцогчдоос тайлбар авч цуглаанд оролцохдоо ашигласан туг лоозонг түр хураан авч үзлэг хийх үед зураг дарж олон нийтийн сүлжээгээр гарсан байна” гэжээ.
Связанные новости

Спектакль "Морин хуур" получил Приз зрительских симпатий на фестивале “Байкальский талисман”
19 часа

Малые и средние золотодобывающие предприятия будут поставлять золото международным компаниям
22 часа

Монгольская делегация принимает участие в работе 113-й сессии Международной конференции труда
1 день